ЦЭНХЭР САРНЫ ГЭРЭЛД - Шинэ бичлэгүүд http://bluemoon.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Thu, 19 Nov 2009 16:15:24 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[ЗАРИМДАА НАДАД...]]> http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=305144  

..................

Заримдаа надад их урт наслах юм шиг совин төрдөг
Нас гэгч, гэвч юухан л билээ дээ...
Залуу насыг минь шуудхан үхэл залгах юм шиг
Гутранги мэдрэмж бас үе үехэн төрдөг

 

Хийсвэрлэл, төсөөллөөр дүүрэн сэтгэлийн доторхоо
Хэнд ч хамаагүй уудалж яримаар санагддаг [...]]]> Thu, 19 Nov 2009 16:15:24 +0800 http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=305144 <![CDATA[ӨНӨ МӨНХ ОРОН]]> http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=304369

Төрийн соёрхолт Б.Шарав, яруу найрагч Л.Өлзийтөгс... миний хайрлаж хүндэлдэг хүмүүсийн хамтын бүтээл. Гайхамшигтай сайхан дуу!

Та зүрхэнд мөнх,

Харцанд мөнх,

Зүүдэнд ч мөнх ЭХ ОРОН...

]]>
Wed, 18 Nov 2009 13:41:00 +0800 http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=304369
<![CDATA[МАНДАЖ БУЙ НАРНААС ЖАРГАЖ БУЙ САРНЫ ЗҮГ...]]> http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=285468

Нар ирэх...

 

*****

Ургаж буй сарнаас шингэж буй нарны зүг
Униар будан, ус гол, ингэн буйлаан дундуур
Урсах шиг, уйлах шиг, дуулах шиг
Урагшаа, зөвхөн урагшаа л алхнам. [...]]]> Mon, 02 Nov 2009 10:30:41 +0800 http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=285468 <![CDATA[АДУУНЫ ЗҮҮДЭНД Л ХОЁУЛАА УЧИРДАГ БАЙЯ...]]> http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=279089 Оюутан цагийн найзын хоёр шүлэг дэвтэр завсраас санаандгүй "олдов". Рагчаагийн Нэргүй гэж шүлэг шигээ яруухан бүсгүй. 2002 оны "Хүрэл тулга" наадамд Төв аймгаас ирж, тэр жилийн бяцхан хүрэл цомыг гардаж байсан охин намар нь хичээл эхлээд нэлээд удсан хойно манай ангид орлоо. Бие нь муу байсан учраас тийнхүү оройтож л дээ. Ур чадварын хичээл дээр нэг их намуухан дуугаар шүлгээ уншихад нь бүгд нам гүм болон сонсдогсон. 
Тэр их дурламтгай. Дурлаад л, бичээд л, дурлаад л, бичээд л...  Шүлэг нь ч гэж шүлэг. Унших, сонсохын төдийд гэгэлзүүлээд хаячихна. Хачин уянгатай түүний шүлгүүдийг үгүйлэн санах хүн цөөнгүй гэж би санана. Нэргүй маань сүүлийн хэдэн жил Солонгост амьдарч байгаа. Монголоо, аав ээжийгээ, Гүрээгээ их санаж байна гээд л, бас жаахан Есөнхулангийнхаа тухай уртаас урт мэйл бичдэгсэн. Харин сүүлийн үед нэг л чимээгүй. Жилийн өмнө ирэхэд нь уулзсан. "Шүлгээ бичиж байгаа. Номоо гаргана аа" гэж байсан. Түүнийг, бас шүлгүүдийг нь битүүхэн хүлээсээр л...

 

ДАВТАЛТ

Цонхны цаана цас бударна
Цочсон юм шиг тэр гэнэт бийрээ шүүрнэ
Цэнхэр нүдтэй бүсгүйнхээ мээмийг зурж буй
Тэглээ гээд би догдлох ч үгүй, хардах ч үгүй.
Хачин уйтай дараагийн цаснаар
Тэр намайг яг ингэж зурна
Нүгэл горьдоогүй тавилангийн минь хувцсыг
Нүдээрээ тайчиж
Тэр намайг нүцгэнээр минь зурна.
[...]]]> Tue, 20 Oct 2009 10:23:44 +0800 http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=279089 <![CDATA["А" ТЭМДЭГЛЭЛЭЭС,,,]]> http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=268020 *************

Түнэлийн тэнгэр нүдэнд тултал мэлтийж
Түргэн нүүгч үүлс нь оддыг хөндөн шаргиулахад
Эгц дээрээс зүүгдээстэй түг түмэн одод
Эгээ л хэлэлцсэн мэт, нэгэн зэрэг "......." гэж
                                                           дуун алдахуй

Түнэлийн тэнгэрээс цуурай татан зүрхэн гүнд минь
Түг түмэн оддын дуун агшнаа цутгахад
Алдалсан гараа би цээжин тушаа хавсарч
Аяархнаар, өөртөө чиний нэрийг шивнэхүй [...]]]> Tue, 29 Sep 2009 16:01:51 +0800 http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=268020 <![CDATA[МИНИЙ АНХНЫ НОМ]]> http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=263086 ... "А ТЭМДЭГЛЭЛ" нэрт шүлгийн түүврээ саяхан гаргалаа. Энэ миний анхны ном.

Уг нь аль хэдийнэ, нэг жилийн өмнө бэлэн болчихсон байсан ч энэ ном ямархан хувь тохиол, цаг мөчийг хүлээсэн юм бүү мэд... Их л удлаа. Эцэст нь өнөөдөр би номоо тэврээд алхаж явна.

Ганцхан харамсал... Хамгийн хайртай багшдаа л би номоо харуулж чадсангүй. Тиймийн тул анхны номоо хайрт багш Дэмбэрэлийн Чулуунбаатарынхаа гэгээн дурсгалд зориуллаа. Гэхдээ миний багш магад бичсэн бүхнийг минь ивгээн болгоож, харж, хамгийн ихээр баярлаж буй биз гэж тайтгарна.

...Бага наснаасаа хойш мэдрээгүй удсан өвдөлт, 25 нас, анхны ном... гээд л энэ намар миний хувьд гүн дурсал болон үлдэх нь дээ.


"А" ТЭМДЭГЛЭЛ маань "Интерном" номын их дэлгүүр болон "Hi Fi" mega store-ийн доод талд байрлах T.O.B.S номын дэлгүүр, "Metromall"-ийн дотор байрлах "МИР" номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа.

]]>
Fri, 18 Sep 2009 12:11:55 +0800 http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=263086
<![CDATA["АРВАН ГУРАВДУГААР САРЫН БОРОО"-Г АНИРДАХУЙ]]> http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=262704

 

...Хөдөөх Говь-Алтай аймгийн Бугат сумнаа нэгэн айл л орой бүр гэрэлтэй. Гэрэл цахилгаангүй буйд хөдөөд гэрэл залгуулдаг нь эднийх. Тэднийд нэг жаал охин бий. Орой бүр лааны гэрэлд ном сонин шагайж суух  жаал охиныг хожим ер жир биш гэрэлт шүлгүүд бичих юм гэж хэн л санаа билээ?.. Гэхдээ, магадгүй өмнө нь тонгойн сууж, гэрэлд нь ном уншдаг байсан бяцхан лаанууд түүний хэн болохыг мэдэж ч байсан байж мэдэх...

Уг нь тэр МУИС-ийг улс төр судлаачийн мэргэжил эзэмшиж төгссөн. Харин тэр сурч байхдаа л уран зохиолд бүр мөсөн "урваж" орхисон. Үгүй ээ, урвах гэдэг үг энд огт тохирохгүй байна. Тэр угаасаа л яруу найрагч болж төрсөн байж таарна. Түнэр ноёлсон буйд хөдөөд тэднийх л лааны үйлдвэр эрхэлдэг байсан нь, тэр л бүгтхэн, бүдэгхэн гэрлийн дор олон олон үдшийг ном сонин уншиж өнгөрөөсөн түүний бага нас нь... энэ бүгд ямархан нэгэн хувь зохиол биш гэж үү? [...]]]> Thu, 17 Sep 2009 15:36:05 +0800 http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=262704 <![CDATA[Нэг л зүйлийг би сайн ойлгодог. Амьдрах ёстой гэдгээ л...]]> http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=254050  

...Үүлс ямар хурдан нүүнэ вэ?
Өнгө нь ямар соньхон харагдана вэ?
Цэлгэр цонхыг минь яг хоёр таллан
Цэлмэг, цэнхэр тэнгэрийн доогуур
Өтгөн, цагаан үүлс нүүж байна. [...]]]> Fri, 04 Sep 2009 15:21:10 +0800 http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=254050 <![CDATA[ЗҮҮДЭНД ОРСОН ЦАС]]> http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=234566  

Арваннэгдүгээр сар хэдийнэ гарсан ч цас орохгүй л... Би мөнөөх будаг нь холторсон хуучин ногоон сандал дээр ажилдаа явах гэж гараагүй хүн шиг л тайван суулаа. Байшингийн тэртээ өнцгөөс урт цувтай, хар шилтэй бүсгүй наашаа алхаж байна. Над руу улам дөхөөд ирлээ. Том нүдний шил нь бараг нүүрнийх нь талыг халхалчихаж. Урт цувны оноогоор цухалзах чилгэр шилбийг би өөрийн эрхгүй шохоорхон ширтэв. Сайхан бүсгүй юм. Түүнтэй зөрөн дунд сургуулийн бололтой хоёр гурван жаал пижигнэтэл гүйлдэж өнгөрөв. Тэдний хөлийн чимээнд цардмал зам дээрх навчис үл мэдэг хөндөгдөн байна. Гэтэл, гэнэт ард сүр сархийх чимээ гарахад би цочин эргэн харав. Хариугүй муу хувцастай жаалхүү мөн л надаас цочиж орхиод айсан, сандарсан нүдээр харан зогсоно. [...]]]> Mon, 03 Aug 2009 11:06:49 +0800 http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=234566 <![CDATA[ХАЙРЛАХ...]]> http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=221665 ***

Аяа!

Гэнэн хүмүүс...

Мэхлүүлэгсэд...

Мэхлэгсэд...

Мэхлэгсдийг мэхлэгсэд...

Ув улаан зүрхтэй гэнэн хүмүүст би хайртай

Уур омоггүй цайлган мэхлүүлэгсдэд бас хайртай [...]]]> Tue, 07 Jul 2009 11:01:18 +0800 http://bluemoon.blog.banjig.net/post.php?post_id=221665