ОРОЙ НАМРЫН ХҮҮРНЭЛ БУЮУ ОНЛАЙНД МЭНДЭЛСЭН ШҮЛЭГ

Өчигдөр орой "Хайр сэтгэл хаалга тогшив"  блогийн эзэн Заяа бид хоёр намрын тухай ийн хүүрнэлдэв. 

Заяа:   Нэг л мэдэхэд намар дэргэд минь ирчихсэн
Арима: Нэг л мэдэхэд навчсын нислэг эхэлчихсэн
Заяа:   Нэг л мэдэхэд шаргал ертөнцөд ганцаараа
Арима: Нэг л их уй дуун дунд гансраад...

Заяа:   Дөнгөж сая цухуйж байсан нахиа мөчиртөө алга
Арима: Дөрөвдүгээр сарын анхилам үнэр хаачив?
Заяа:   Хөөцөлдөн жиргэх шувууд тэнгэрт үгүй нэг л уйтай
Арима: Хөх униарт хаврын сэргэлэн дуу хаачив?

Заяа:   Цөхөрсөн моддын нүдэн дэх нулимс дуусчихсан байна
Арима: Сөхөрсөн навчисын ундаалах шим татарсан байна
Заяа:   Арван сарын гунигт сэтгэл минь дараастай
Арима: Аяа, намрын тэнгэр яасан хүнд...

Заяа:   Уяхан бүсгүйн харцанд дурлал биш уйтгар шаргалтаад
Арима: Усгал тэр л нүдний гүнд навч шиг сэтгэл минь хоргодоод
Заяа:   Намрын салхи бүсгүйн гунигийг хийстэл нэг үлээгээсэй
Арима: Навч шиг эргэцэх сэтгэл минь тэнд үлдэх болов уу, яах бол?

Заяа:   Өвсний зовлонт эцсийн амьсгал хагацлын үнэртэй
Арима: Өчигдөрхөн, миний үдсэн намар ийм байлуу, яалаа
Заяа:   Санааширсан бодол бүхэн минь хаа очиж унах юм бол
Арима: Салхины тааллаар навч нөгчих шиг л алхаан дунд минь гээгдэх үү...

 

Сэтгэгдэлүүд:

1. uiten | 2008-10-07 15:11:17
ashgui ene aild salhi orloo
2. монголхүү | 2008-10-07 15:39:46
Ta 2 saihan gar niileh yum bna he he
3. bataa123 | 2008-10-07 15:55:06
2-уулаа шүлэгч хүмүүс ч өөр юмаа, хослох нь хүртэл өөр
4. Арима | 2008-10-07 16:01:11
Үйтэн: цай нэхээл бсан чанаад тавихаар алга болчхын :р

Монголхүү: хэхэ

Батаа: намар ингэж хөглөж өгсийм байлгүй дээ
5. solarnaraa (зочин) | 2008-10-07 16:20:03
hoooh ymar goy medremjtei hoyor we amjilt shine style...
6. amanjinka | 2008-10-07 17:17:32
сайхан юм
7. amanjinka | 2008-10-07 17:21:44
сайхан юм
8. Нисдэг Честмир | 2008-10-07 17:22:48
зөөз мань мэтэс шиг зөвхөн арзганах гэж биш бас ийм гоё юманд ашиглаж болдог байх нь байшд
9. Арима | 2008-10-07 17:33:53
Нараа: сайн уу найз минь хэхэ ийм хэлбэрийн шүлгийг юу гэх бол?

Аманжинка: сайхаан сайхан

Честмир: хэхэ арзганах ч бас заримдаа ашигтай шт :р
10. Tsendee (зочин) | 2008-10-08 17:49:39
Хаашаа ч юм дээ энэ намар гэдэг чинь...
Хааяа хааяа өөрөө ч мэдэлгүй санаа алдаад
Хйалаасны мөчир доор гунигтайхан шүлэг тэрлээд
Хайр гэж байдаг юм бол хавар болтол хүлээмээр
Хааашаа ч юм дээ энэ намар гэдэг чинь.
11. duduka | 2008-10-09 11:16:15
goe bolgee
12. ТААГИЙ НЬ БАЙНА | 2008-10-09 11:40:39
ЯААЯ...
13. Арима | 2008-10-09 12:04:15
цэндээ: хайр гж бдг бха. хүлээгээд л үз.

дүдүка: баярлалаа

таагий: яацрав? хэхэ
14. oldoshaksli | 2008-10-09 21:29:49
Surhiiii shuleg bna shuu
15. Улаак | 2008-10-10 12:21:54
Харилцаа шүлэг? :р
16. Арима | 2008-10-10 14:58:56
Олдосхаксли сүрхий үг хэлдэг хүн дээ

Улаак хэхэ би бас тэгж хэлэхийм болуу гэж бодоод бгаан
17. bold0518 | 2008-10-12 04:33:52
yay mundag bna shuu.
18. Арима | 2008-10-14 10:50:01
tnx, Bold
19. uiten | 2008-10-21 16:45:46
зөндөө сайхан цай уулаа хӨАлс гараад сайхан болчлоо гсн
20. Болорхон (зочин) | 2008-10-26 11:54:00
Сайхан шүлэг амилжээ. Заяагийн үгнүүд яг л мөн байна, харин чи түүнд гайхалтай тааруулж утгыг гаргасан байна. Намрын тухай нэг сайхан шүлэг онлайнд төрүүлсэнд баярлалаа.
21. Арима | 2008-10-30 22:40:45
Яамай даа Үйтэн минь хэхэ

Болорхон: блогт минь тухалсанд гилайлаа. хэхэ санаандгүй төрсөн шүлэг дээ
22. Монгол Зон | 2008-10-30 22:46:04
bi tuhlav
23. Эзра Паунд | 2009-03-02 21:11:12
gaihaltai bainaa zaya gej emegtei huuhed uu ali eswel...
24. Арима | 2009-03-03 12:14:34
хэхэ эрэгтэй хүн шүү дээ
25. Сосоо (зочин) | 2009-08-13 19:00:14
Нэг л өвөрмөц мэдрэмжээ өөрөөсөө харамлаж гунигламаар бодогдох чинь
26. 1984 (зочин) | 2009-08-13 19:14:04
...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.