2008-06-01 13:33:26

-Аав аа, аав аа
Алим нар шиг гэрэлтдэг болов уу?
-Охин минь, тэнгэрийн үр минь
Одоо ч тэр гэрэлтэж л байгаа
Өөдөсхөн охины минь дэргэд болохоор л
Үзэгдэхгүй байгаа юм аа, тэр гэрэл нь.
-Аав аа, аав аа
Аяга тэгвэл дуулдаг болов уу?
-Алаг үр минь, тэнгэрийн охин минь
Аяга дандаа л дуулдаг юм аа
Цангинатал үр минь инээж байгаа болохоор
Чагналаа ч гэсэн сонсогдохгүй байгаа юм аа.
-Тэгвэл аав аа
Тэнгэр ер нь уйлдаг болов уу?
-Эвий охин минь, миний тэнгэр минь
Эрхлэхээрээ чи уйлдаг л биз дээ
Алимыг гэрэлтүүлж, аягыг дуулуулдаг үр минь
Аавыгаа байхад л уйлж болохгүй шүү, тэнгэр минь…





Сэтгэгдэлүүд:
Мөөгий: хэ хэ хөөрхөн ийн... охиноо үнсий гэж хуурчаал банжигдаал явахын та одоо :р
Тэгнээ, өөрөө охин юм болохоороо ээж охин хоёр гээд л бичих байх даа хэ хэ
Аав-Миний охин юу бодоод гөлрөөд байдын бэ?
Үйтэн-Бодох юм байлгүй л яахав дээ
Аав-Тийм ээ байлгүй яахав. Гэхдээ аавынхаа дэргэд битий тэгээрэй. Аавнь охиноо жаргалтай байлгах гэж л амьдардаг юм шүү дээ.
Үйтэн-За , гэхдээ ааваа энэ чинь миний амьдрал шүү дээ. байгаагаараа л байя л даа
Ийм тэнэг үг хэлдэг охин байх гэж..
яг д аавын минь хэлдэг байсан үгс...
жаргалтай амьдрал-элэг бүтэн байх....
Анараа эгч дандаа сайхан үг үлдээдэгт тань баярлана..
Миний төлөө дотроосоо нурж амьдардаг аавынхаа дэргэд нурмайн унжийж, нулимс унагах эрхгүй билээ л...
Харин тиймээ, Өчигдөр муу аав ээж 2 тоо мэнд хүргээд ганц шүлэгш бичсэн чинь аав энэ Үйтэн дандаа аавыгаа уйлуулдаг гээд уйлаад байналээ. БАярласын байлгүй. Ганц өдөр ч баяртай яваг дээ
Батаа: хэ хэ тэхх... Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг хөх толгойтой хөгшин хүү минь Ижийдээ бол манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан үр минь гэж П.Бадарч абугай бичсэн дээ тээ
өө чамд бүү хэл надад өчигдөр бүр ФМ-ээр мэндчилгээ ирүүлсэн ш дээ...бид чинь өтөлсөн ч эжий аавдаа нялхаараа байдаг юм гэдэг биз дээ...
өнгөрсөн ч гэсэн хүүхдийн баярын мэнд...хэхэх бяцхан алимхан минь
Танд баярлалаа... үүш одоо бүр алимхан болоод явчлаа шт
Сэтгэгдэл үлдээх: