БОРОО ДАЛИМДУУЛЖ ЗӨНДӨӨ УЙЛСАН...

 


Хачин намуун, аргадах мэт зүсрэх энэ бороо

Хаа эртийн дурлалт хөвүүнийг минь сануулна

Уйтгар шингэсэн нүдтэй цагаахан хөвүүн

Усан дунд шүхэр барин зогсоо нь үзэгдэнэ


        ***

    Хамгийн сүүлд чамтай

    Харц тулгарсан минь

    Хаа ч билээ...

    Хар нүд чинь

    Халгисан булгийн ус шиг

    Гүн рүүгээ гуниг нь улам яргасан

    Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн

    Цэцгийн үндэс дэвтээж

    Цэв хүйтэн бороо шиврээд л...

    Хөдлөх ч дургүй уруулыг чинь

    Хөхөртөл нь шавшсан...

    Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө

    Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч

    Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд

    Бороо далимдуулж зөндөө уйлсан

    Чи хэвээрээ л...

    Цэвдэг хүйтэн, хөшөө мэт

    Сүлбэх мэт харц чинь л амьтай

    Сүүдэр мэт чимээгүй шаналантай

    Шаналанг чинь цуучин

    Шалбааг туучин алхалсан

    Шалба норсон зүрх минь л хөөрхий...

    Золгүй хайрыг минь чи

    Зовлонд тэгж дасгасан

    Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл

    Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон

    Чиний нүдийг

    Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь

    Урьд билүү, эсвэл...

 

                                     2003 он

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Арима | 2008-05-08 13:43:13
ихээ эртийн дурсамж өгүүлэх шүлгээ оруулав. энэ шүлэгт маань дуртай зарим нэг хүмүүст зориуллаа
2. ТАРЧЛААН | 2008-05-08 13:44:50
аанха гоё байна. эртнийх гэсэндээ цаанаа л өөр байна шүү.
3. САЙХАН САНАА | 2008-05-08 15:23:01
ёоо ёооо. зүрх зүрх... ингээд л зовоогоод л шаналаагаад л яалтай ч билээ дээ хүүхдүүд минь эээээээээ
4. Арима | 2008-05-08 15:28:50
хэ хэ энэ Санаа эгч уншчаал чимээтэй гэгч нь ёоо ёоолоол гараад явхиймаа
5. САЙХАН САНАА | 2008-05-08 15:33:52
түгүүлгүй яаым бэ. хав хар поонон дээр хав хар гуниглал байхаааааааар.. ёооо ёооо гэжийнэ ш дээ
6. Догшин ХАЙРХАН... | 2008-05-08 15:39:55
Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь

Урьд бишээ одоо ч зүрхэндээ ширтээд байгаам бишүү?
7. Арима | 2008-05-08 15:44:04
Кула: харин тэгээл "эсвэл" гээд байгаам
8. Догшин ХАЙРХАН... | 2008-05-08 15:44:57
Күэмөн үнэнч хүмүүс байхымаа... Сайн байна... ккк
9. Арима | 2008-05-08 15:46:26
тий шт, үнэнч шт...
10. Догшин ХАЙРХАН... | 2008-05-08 15:53:08
ккк...


нээрээ би ийм лаг хүмүүсийн блогыг гоё болгомоор санагдаад байдаг юм. Хүсвэл kula_kiss гэсэн банжиг айдигаар админаа явуулаарай... нэг заваараа янзлаад өгж чадна шүү...
11. Арима | 2008-05-08 15:58:11
юун сайн ийн тэгий л даа. одоохон зурвасдчий ля ля ля...
лаг байхдаа яахуу дээ, өчүүхэн амитан байгаам ккк
12. Догшин ХАЙРХАН... | 2008-05-08 16:01:14
Лагаар тогтохгүй юм бишүү?
13. Догшин ХАЙРХАН... | 2008-05-08 16:08:18
Банжиг айдигаар явуулна шдээ... Мэдэж байгааздээ...
14. Арима | 2008-05-08 16:26:15
дөнгөж сая зурвасдчихлаа
15. ТАРЧЛААН | 2008-05-08 16:30:12
юу юу юу зурвасдсан гэж. ккк к
нөгөө юугаа юу?
16. Арима | 2008-05-08 16:41:04
юу нөгөө юу л байхгүй юу даа ккк...
17. ТАРЧЛААН | 2008-05-08 16:44:41
за чи..ккк кк
18. Арима | 2008-05-08 16:48:42
хэ хэ муу гэр минь гого болохгээдийнаа тэгээл тэр
19. yavsio | 2008-05-08 23:09:33
Ц........., Ц......., Ц........, за за айлаа. Энэ сэтгэгдэлийг устгачихаарай. Хүний нууц задалж этэр. хэхэ. Кула надаас урвацан байшдээ. Шарыг үзэж шарваж, улааныг үзэж урвадаг энэ муусайн эрчүүдүү? хэхэ. Наад Кулагаа ашиглачихаад буцаагаад яруулаарай Арима аниа. Надаа хэрэгтэй. хэхэ.
20. Догшин ХАЙРХАН... | 2008-05-08 23:11:31
хөөе энэ гэрийн эзэгтэй чам шиг намйаг зодож, загнадаггүйн мэдүү... Чи улаан рекетчин биздээ... ккк
21. yavsio | 2008-05-08 23:50:57
Гуйгаад болохгүй бол гуядаад.... гэсэн философиор энэ гэрийн эзэгтэй намайг тэгэж ярьвал хар нялхаас маань хүмүүжүүлсийн шүү. хэхэ. Арима аниа наад Кулагаа ашиглаа л хаяарай. дүүдээ үлдэгээрэй. наадах чинь надад хэрэгтэй. хэхэ
22. Догшин ХАЙРХАН... | 2008-05-09 11:23:11
Чимуу надаар яахгээдийгаамбээ... Чамайг харахаар л гар салганаад хэцүү юмаа...
23. ТАРЧЛААН | 2008-05-09 11:28:31
ЗА ЭДНИЙХЭЭР ЮУ БОЛЖ БАЙНА. ҮИНЭ ГЭРЭЭР СОНИН САЙХАН ГЭЭЛ ОРООД ИРСЭН ЧИНЬ.
КУЛА АХ ТАЙЗАН ДЭЭР ГАРЧИХСАН БАЙНА Ш ДЭЭ. КК КК
24. Арима | 2008-05-09 11:41:44
хэ хэ хөгжөөнтэй залуус шөө

Явсоо: бүгдийг ойлголоо гэхдээ би хүнийг ашиглаад хаячиж яасан ч чадахгүй ээ /байтлаа эгчдээ муу юм зааж өгөөдийгаарай чи/ хи хи

Кула: Эр хүн байжийж тагтаа магтаахан харж салганаадайхдаа яахуу дээ чи одоо. эр хүн зоригтой бол тагтаа... өө юу гэдэглээ дээ тэгээд уймарчдий шт
25. Догшин ХАЙРХАН... | 2008-05-09 11:45:10
Тагтаа үргээж болкүй гээд бурханы номонд заагаад гандангаар нэг хооллоод бйадгым бишүү. тэгэж бодоол... Түүнээс биш энэмууг ч... хихи

Яадымбээ тайзан дээрээс буухгүй ээ Тарчлаанаа...
26. alchemist | 2008-05-09 16:30:38
HOOH BLOG CHIN GOY BOCHIJ, YAG NETEIGEE IJIILHEN
27. Uudam (зочин) | 2008-05-09 16:54:48
Boroo oroosoi dalimduulah yumsan
28. Арима | 2008-05-09 17:00:26
alchemist: харин тэххх энэ Кула ч алтан гартай хүү юм аа хэ хэ
29. Арима | 2008-05-09 17:02:49
Уудам: харин тэхх. найз нь бас далимч юм болхоороо ойлгоол бгаа :р
30. сам | 2008-05-09 17:05:13
ммм,,,би борооноор орон дотроо байх дуртай, бас шалбааг туулах дуртай,,,далимдуулж үйлж байгаагүй юм байна, харин шүршүүрт зөндөө уйлдагдаа хэхэ
31. Арима | 2008-05-09 17:08:14
Сам аа шүршүүрт уйлжийснаас бороонд уйлуул гого шт... би бол бороо оронгуут ашгүй нэг далим гарлаа гээл ээмэр уйлдий шт хи хи
32. сам | 2008-05-09 17:41:54
xixix ^^
33. yavsio | 2008-05-10 14:02:40
Кулагийн гарыг харсан... Алтны хольц лав байхгүй ээ. Тануус биесээ битгий ингэж үндэслэлгүй хөөрөгдөж бай. хихи. Тагтаа чинь бурханы шувуу юм чинь чи муу үргээвэл алдас болий ш дээ Кула.. хихи
34. Арима (зочин) | 2008-05-11 20:18:12
Явсоо: Алтан гаргүй байтлаа чиний, миний гэрийг ийм гого болгоодайдиймуу.. наа нүдэндээ линз этр зүү айн... ккк
35. yavsio | 2008-05-11 21:24:45
за л даа.
36. uzemjiingoo (зочин) | 2008-05-19 20:14:16
saixan shulgeljee. neeree l yum yumaar dalimduuldag daa.
37. Дочкана | 2008-07-03 18:40:11
сайхан бичсэн бээна
38. эбэ (зочин) | 2008-10-19 19:01:02
Гайхалтай сайхан байнаа Аримаа урагшаа одоо цаг бидний мэдэлд байна. Оройтоогүй дээрээ урагшаа
39. diamond | 2009-01-12 14:14:19
goy bichjee
40. Hoyr_hun | 2009-02-13 15:06:58
энэ шүлгэнд би дандаа дуртай байсан
41. Арима | 2009-02-13 17:44:54
Бороо далимдуулж уйлснаа уншаач гэцгээдэгсэн та нар дандаа л... хэхэ
42. Segsger (зочин) | 2009-03-25 14:10:03
kkk. boroo bgaagui bol yah bsan hun be. Chinii blog goyo yumaa. Tanaihantai taaraldahiimsan... /Huh serehuinhentei/
43. Арима | 2009-03-25 19:24:50
хэхэ бороо байсан нь л сайхан... Хөх сэрэхүй биш Хөх мэдрэхүй юм шүү. Танд баярлалаа. Бид тааралдах нь гарцаагүй гэж бодном.
44. erhshar (зочин) | 2009-04-13 18:09:40
ene shuleg bol jinhene hairiin tuhai togs hsuleg oor yu gej magtmaar yum be dee ug yduudaad bna unshihaar l zurh dogdolodg yum tegeed shuleg bichmeer sanagdaad l
45. Арима | 2009-04-13 19:35:29
Эрхшард Баярлалаа дүү минь ээ. Шүлэг бичмээр болдог гэдэг чинь хамгийн сайхан магтаал байна...
46. Т.Нипонь | 2009-07-22 13:58:43
бороо ороол, бодлоо аргадаал, Болохгүй шүү одо л бүү шанал гээд тэвчсэн чэн.. Арима гунигий минь нүдээр урсагачилаа,.
47. Арима | 2009-07-24 10:48:37
Нүднээс гарсан гунигийг дэмий бүү урсгаарай
Нээх гоё шүлэг тэрлээрэй гсн хэхэхэ
48. Rush | 2009-10-03 05:02:43
yoooooooooooo iiim goy shuleg haanaas ni gardag bnaaa uneheer saihan saihan goy shuleg bna
49. Арима | 2009-10-05 11:52:55
Rush,
50. yanja (зочин) | 2009-10-20 12:04:19
Arima nz ni chinii shvlgvvded bvgded ni durtai shvv Yanjka
51. Арима | 2009-10-20 13:24:24
Баярлалаа. Хөвсгөлд бдаг Янжка маань мөн үү
52. yanja (зочин) | 2009-10-20 14:44:45
Huvsguliin Yanjka bna.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.