ЭРВЭЭХЭЙ

          Дурласан тэнэг, гэнэн охин би. Үсэндээ цагаан тууз цэцэглэн зангидчихаад эрээн алаг зурагтай, дэрвэгэр оодон бошинзныхоо хормойг дэрвүүлэн цэцэгт ногоон тал дундуур эрвээхэйтэй хөөцөлдөн гүйж явна.
    Тэр эрвээхэйн адтайг яана. Хоёр далбагар эрээн далавчныхаа дундах гонзгой нарийхан биеийнхээ хаана нь ч юм байх хоёр бүлтгэр нүдээрээ тэр намайг ширтсээр аглаг уулын гүн рүү, бүр гүн рүү дагуулан эрвэлзэж, хийсэх мэт нисэн буун, нисэн буун байна. Би гэнэн, бас тэнэг, тэгээд ч дурлачихсан болохоороо зөвхөн "эрвээхэйг л барихсан" гэх хүсэлдээ хөтлөгдөн гүйсээр, гүйсээр...
    Сүүлдээ нар шингэн бүрэнхий нөмөрч, харанхуй хучихад эрвээхэй үзэгдэхээ байж, би айж эхлэв. Ганцаараа, харанхуйд, бүр тас харанхуйд, хол, бүр алс холд... Гүйсээр, гүйсээр энэ хүрсэн би.
    Эрвээхэйг үзэн ядна. Өөдгүй хээнцэр эрвээхэй. Хөнгөн явдалт, ганган амьтан. Хөөрч, нисэж, эрвэлзэхээс өөр шид түүнд бий гэж үү...
       
      

    Би эрвээхэйд дургүй. Одоо би түүнд хэзээ ч дурлахгүй. Эрвээхэй нэр нь хүртэл хичнээн хөнгөмсөг, хээнцэр сонсогдоно вэ?.. Хн... Эрвээхэй шүү... Ерөөсөө түүнийг Цэрвээхэй гэвэл таарна. Тэр яагаад хөнгөн гоёмсог даашинзанд минь, цэцэглэн зангидсан туузанд минь дурласангүй вэ?... Яагаад гэвэл тэр Цэрвээхэй юм чинь.
    Өөдгүй Цэрвээхэй... Харин би Эрвээхэй болно оо... Гэхдээ чам шиг өөдгүй, зальтай, адтай биш.
Ингээд би Эрвээхэй боллоо. Хоёр том эрээн далавчтай, гонзгой нарийхан биетэй, аравгар зургаан хөлтэй, гонзгой биеийнхээ урд талд хоёр урт махир эвэртэй, томоо бүлтгэр нүдтэй, /өмнө Эрвээхэй байсан тэр Цэрвээхэй шиг/... Яг тийм Эрвээхэй боллоо.
    Цэцэгт талаар эрвэлзэн нисч явтал үсэндээ цагаан тууз цэцэглэн зангидсан, эрээн алаг зурагтай, дэрвэгэр оодон бошинзтой, бяцхан охин намайг хараад баярлан гүйж ирэв. Би эхлээд түүнийг тойрон нисч эргэлдсэнээ цэцэглэн зангидсан цагаан туузан дээр нь суув. Охин баярлан инээд алдав. Дараа нь би гоё эрээн зурагтай оодон бошинзных нь хормой дээр суугаад хоёр далиа хөдөлгөн охиныг харвал тэр хоёр бяцхан алгаараа намайг битүүлэн дараад авлаа. Битүү, харанхуй болоход тэр нэгэн өдөр жаахан охин байхдаа Цэрвээхэйтэй хөөцөлдөж гүйсээр хав харанхуйд оччихсон минь санагдан, амь тэмцэн алган дотор нь эрвэлзэв. Охин нэг алгаараа намайг хумин дарснаа нөгөө гараараа хоёр далавчийг минь нийлүүлээд чимхчихэв. Гоёмсог далавчны минь торгомсог хээ эвдрэн өвдөхөд би дэмий л хоёр эврээ гозгонуулан, зургаан хөлөө арвагануулж, бүлтгэр хоёр нүдээ улам ч бүлтийлгэн тэлчлэв. Гэтэл охин яасан гэж санана?.. Үүнд минь бүр ч эгдүүцэв бололтой булцгар жижигхэн хуруугаараа зургаан хөлийг минь ээлжлэн тасдаж эхэллээ. Тэсгэлгүй өвдөж байвч Эрвээхэйн хэлийг хүн ямар ойлгох биш дээ... Дараа нь тэр амь гуйн гозолзон эрвэгнэх хоёр эврийг минь тасдлаа. Далийг минь чимхсэн хоёр хуруу бүр ч өвтгөх шиг болоход надад одоо гонзгой биеэ дэмий л мурилзуулан, хоёр нүдээ бүлтэлзүүлэхээс өөр чадал үлдсэнгүй. Азаар хоёр нүд минь биенээсээ ялгарах юмгүй /тэгээд ч охин жаахан болохоороо эрвээхэй нүдтэй эсэхийг ч мэддэггүй биз/ болохоор нүдийг минь гэмтээсэнгүй. Би мурилзан мурчигнаж, далавчаа суллах гээд, суллах гээд чадсангүй. Бүр сүүлдээ хөдлөх ч тэнхэлгүй болоход охин намайг нүдэндээ ойртуулан хэсэг ажигласнаа шороон дээр шидчихээд гүйгээд явчихлаа. Би хоёр далавчаа хөдөлгөх гээд ч чадсангүй. Дэндүү торгомсог, нимгэн хоёр даль минь гэмтэж, БИ ЭРВЭЭХЭЙ БИШ БОЛЛОО.
    Бүлтийсэн нүдэнд минь нөгөө жаал охин өөр нэгэн эрвээхэйтэй хөөцөлдөж яваа нь харагдав. Надад удаан харах ч тэнхэл байсангүй. Хамаг тамираа шавхан байж шороонд хутгагдсан хоёр далиа арай ядан өндийлгөж сэрвийлгэв. Одоо би ахиад Эрвээхэй ч, жаахан охин ч болохгүй.
    Цэрвээхэйн зөв байж. Түүний намайг дагуулж аваачсан тэр харанхуйд байсан гэрэл гэгээг би анзаарсангүй.
    Хоёр даль минь сүүлчийн удаа нэг эрвэлзэн хөдлөөд салхийн унахыг л би арайхийн мэдэрлээ.

                                                                                                                                                                            2006.04.29


Сэтгэгдэлүүд:

1. Арима | 2008-04-18 16:00:32
Хуучин дэвтрийн булангаас ийм нэгэн өгүүллэгийг оллоо. Аль 2006 онд биччихээд таг мартчихжээ.
2. alchemist | 2008-04-18 16:34:35
avsaarhan aytaihan oguulleg bn, tanigdchih um daa tegeed hehe
3. sunshine2008 (зочин) | 2008-04-18 17:23:46
Сайн уу Арима, блогоор маань зочилсонд баярласанаа илэрхийлэх далимдаа блогоор чинь зочиллоо. Бусдаас өвөрмөц санагдлаа шүү!!!
4. cacharel | 2008-04-18 17:31:46
би эрвээхэйнд дуртай.

Яг л эрвээхэй шиг энд тэнд нисч, хаана хэн юу байна гэдэгийг судалж, хүмүүстэй харицахыг хүсч байна
5. Арима | 2008-04-18 17:34:03
sunshine2008 баярлалаа, танайх их сайхан дулаахан айл байна лээ шүү хэ хэ
6. Арима | 2008-04-18 17:35:27
cacharel их сониуч байх нь ээ... дээрх өгүүлэл уг нь жаахан сургамжтайм шиг байгаам шүү
7. cacharel | 2008-04-18 17:44:59
би эрвээхэйг бол ингэж зовоож үзээгүй эээ харин ялааг бол ингэж л байсын
8. Арима | 2008-04-18 17:50:23
их нүгэлтэн бйана даа чи гсн хэ хэ
нээрэн эрээхэйг номон завсарт их хатаадаг байжийлээ, хөөрхийсийг...
9. Өвлийн өвөө anjigai | 2008-04-18 17:52:41
Гоё юм байна. Таалагдлаа.
10. cacharel | 2008-04-18 17:55:44
өөөө чи надаас илүү нүгэлтэн юм байна.ялаа бол ялаа ш дэээ тэх л хэрэгтэй
11. bito | 2008-04-18 19:41:58
гоё байнаа... одоо нөгөө зургаа...
12. Арима | 2008-04-18 19:56:13
хэ хэ чи нээрээ сайн нэхэж байнаа, Бито
би тэр зургаа их гоё бичлэгтэй оруулчих санаатай л...
13. nuudel (зочин) | 2008-05-01 21:55:10
Duriig ni medeh
Dugereg nuden mini
Chi haash nisne we?
14. molor | 2008-12-21 22:14:11
сайхан ая, сайхан бичлэг байна. хонгорхон Арима минь
15. Арима | 2008-12-22 11:52:43
Өө баярлалаа. өгүүллэг бичих гэж л оролдсон юм уу даа би хэхэ
16. nargarag | 2009-07-17 17:40:55
mash sain bolj neg iimerhvv yumiig l ugvvleg geed bgaa yum l daa...
17. Арима | 2009-07-18 11:44:19
Наргарагийн үгэнд урамшин баясав кк
18. Rush | 2009-09-05 02:05:29
eeeeeeeeeee....

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.