.

ЦЭНХЭР САРНЫ ГЭРЭЛД

 

http://bluemoon79.blogspot.com/ блог маань энд үргэлжлэхээр болсон шүү найзуудаа!

Миний анхны ном

... "А ТЭМДЭГЛЭЛ" нэрт шүлгийн түүврээ саяхан гаргалаа. Энэ миний анхны ном.

Уг нь аль хэдийнэ, нэг жилийн өмнө бэлэн болчихсон байсан ч энэ ном ямархан хувь тохиол, цаг мөчийг хүлээсэн юм бүү мэд... Их л удлаа. Эцэст нь өнөөдөр би номоо тэврээд алхаж явна.

Ганцхан харамсал... Хамгийн хайртай багшдаа л би номоо харуулж чадсангүй. Тиймийн тул анхны номоо хайрт багш Дэмбэрэлийн Чулуунбаатарынхаа гэгээн дурсгалд зориуллаа. Гэхдээ миний багш магад бичсэн бүхнийг минь ивгээн болгоож, харж, хамгийн ихээр баярлаж буй биз гэж тайтгарна.

"А" ТЭМДЭГЛЭЛ маань "Интерном" номын их дэлгүүр болон "Hi Fi" mega store-ийн доод талд байрлах T.O.B.S номын дэлгүүр, "Metromall"-ийн дотор байрлах "МИР" номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа.

Цэнхэр сарны мэдрэмжид анх автсан минь
   ...Их жаахан байхдаа цэнхэр сарны мэдрэмжид автсанаа санаж байна. Тэгэхэд би 5 орчим настай байсан болов уу. Аавын авчирч өгсөн өнгө өнгийн тосон балнаас цэнхэр өнгөтөйг нь сугалаад голоор нь нугалсан нимгэн дэвтрийнхээ тэргүүнд инээмсэглэсэн төрхтэй цэнхэр сар зурж билээ. Инээмсэглэсэн сарны эргэн тойронд бүр жижигхэн цэнхэр цэнхэр одод... Мөнөөх инээмсэглэсэн сар, бас тэр жижигхэн цэнхэр оддыг би удаан ширтсэн. Тэгэхэд л сарны тэр хачин цэнхэр туяа надад нэвчсэн байх. Үдэш нь би эмнэлгийн гадаа суугаад аавтайгаа "жинхэнэ", бас миний зурснаас тэс өөр, хачин дүнсгэр шар өнгөтэй сарыг, жижигхэн цайвар оддыг ажигласан. Аав маань сар руу зааж "Миний охин тийшээ хар даа. Саран дотор жижигхээн бүжин байгаа" гэхэд би яаж ч хичээгээд бүжин олж хараагүй юм. Ямар ч байсан тэнд үл мэдэх дүрс, толбо байх шиг л байсан.
"Цэнхэр сарны мэдрэмжид анх автсан минь" цааш унших »
(Нийт: 3)